Dark Light
Нийгэм | 2021-06-11

Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцлуулж ҮЭ-үүдийн тэмцэл үр дүнд хүрлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэглэх журмын тухай хууль өнөөдөр эцэслэн батлагдлаа. 

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс ажил олгогч болон даатгуулагч тус тус 9.5% байхаар тооцоолсон байсныг МҮЭ-ийн холбооноос эсэргүүцэн тасралтгүй тэмцсэний үр дүнд 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс ажил олгогч 8.5, даатгуулагч 8.5 хувь  нийлээд 17 хувь байхаар цуцлуулж чадлаа. 

2021 оны 01 дугаар сарын 01-ны өдрөөс төрийн албан хаагчид 9.5 хувиар төлж байсныг 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 8.5 хувь болгон буцаан буурууллаа. 

Энэхүү тэмцэлд МҮЭ-ийн 36 холбоо, 240 гаруй мянган гишүүд, дэмжигчид идэвхитэн сонгуультнууд, 1сая 200 мянган хөдөлмөр эрхлэгчид хамтран тэмцсэний эцэст бидний хамтын тэмцэл ийнхүү үр дүнд хүрлээ. МҮЭ-ийн үйл ажиллагаа байр суурийг дэмжин хамтран ажилласан УИХ-ын эрхэм гишүүдэд талархал илэрхийлье.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Тэтгэврийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Тэтгэврийн даатгал-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Шимтгэлийн дүн-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.7” гэснийг “11.7”, Шимтгэлийн дүн-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.5” гэснийг “11.5”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “12.5 хувиас” гэснийг “11.5 хувиас” гэж тус тус өөрчлөгдөн батлагдлаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00