Засгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Шатахууны үнэ маргаашаас эхлэн нэмэгдэх эсэх асуудалд Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэл өглөө. Тэрээр: "Өнөөдөр Ашигт малтмал, газрын тосны газар болон Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд холбогдох ассоциаци, холбоод компаниудын зүгээс шатахууны үнийг нэмэх тухай албан тоот ирсэн. Олон нийтийн сүлжээнд бичиж байгаа шиг 600 хүртлэх төгрөгөөр өсөх асуудал байхгүй.
1- 2021 оны 3 сарын 24-ны өдрийн засгийн газрын 74-р тогтоолоор Монгол улсын нөөц 30 мянган тонноор АИ92 нэмэгдүүлэх засгийн газрын тогтоол шийдвэр гарсан. Өмнө АИ 92 авто бензин 2800 орчим тоннын нөөцтэй байсныг 10 гаруй хувиар нэмэгдүүлж ажиллах арга хэмжээ авч явсан.
2- 2020 оны 10 сараас хойш дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөлттэй байна. Өнөөдрийн байдлаар олон улсын брэнд маркын түүхий тосын үнэ 72 орчим ам доллар хүртэл өсөлттэй байгаа. Өнгөрсөн 2020 онд Засгийн газрын шийдвэрийн дагуу АИ92 автобензиныг 1830-аас 1320 төгрөг болгож бууруулсан. Өнгөрсөн тавдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл АИ92 автобензин 1450 төгрөгөөр зах зээлд өргөн нийлүүлэн худалдаалж байна. Тиймээс маргаашаас шатахууны үнэ 600 төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг бол ташаа мэдээлэл. Үнийн өсөлт явагдахгүй. Хэрвээ аж ахуй нэгжүүд тодорхой хэмжээгээр үнийн өсөлт явуулбал газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулинд заасны дагуу тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна" гэлээ.
АДМИН








Нийгэм







