Засгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг: " 7сарын 1-нээс Засгийн газрын зүгээс цар тахлын үед иргэд аж ахуй нэгжүүдэд үзүүлж байгаа зарим хөнгөлөлт, халамжуудыг 100 хувь бүрмөсөн зогсоох нь ээ гэдэг ташаа мэдээллүүд явж байна. Засгийн газрын 100 хоногийн хурлын үеэр Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ та бүхэнд тодорхой хэлж байсан. Ковидын нөхцөл хүндрэлтэй байгаа энэ үеэр цаг үеийн нөхцөл байдал эрсдлээ үнэлээд хүүхдийн 100 мянган төгрөг, цахилгаан, дулаан, хог, ус, уур гээд 5 төрлийн иргэн аж ахуй нэгжид үзүүлж байгаа хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг Засгийн газзрын хуралдаанаар оруулж хэлэцүүлнэ гэдгээ хэлж байсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөр шинээр сонгогдсон У.Хүрэлсүхтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр утсаар ярьсан. Ингэхдээ шинээр бүрдэж байгаа ҮАБЗ-ийн хамгийн эхний хуралдаанаар эдгээр хөнгөлөлт чөлөөлөлтүүдийг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэхээр болсон. Өөрөөр хэлбэл төсвийн тодотгол хийж энэ асуудлыг үргэлжлүүлэх эсэх асуудлыг Засгийн газрын тэргүүний хувьд хөндөнө гэдгээ хэлсэн" гэлээ.
Нийгэм | 2021-06-11
Хүүхдийн мөнгө болон иргэн аж ахуй нэгжид үзүүлж буй халамж, хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэнэ
СЭТГҮҮЛЧ |
АДМИН
АДМИН
Сэтгэгдэл бичих








Нийгэм







