Dark Light
Нийгэм | 2021-06-12

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын залуус сумынхаа 362 өрхийг шинжилгээнд хамруулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд коронавируст халдварын  6 тохиолдол батлагдсан учраас тус сумын залуус “Ногоон Эрдэнэбулган”  аяныг өрнүүлсэн байна. Тус  аяны хүрээнд  7.7 сая төгрөг,  3.5 сая төгрөгийн үнэ бүхий маск, бээлий, хамгаалах хувцас, оношлуур тест  цугласан байна. Иргэдийн өгсөн хандиваас  нэг нь 18.000 төгрөгийн үнэтэй АНУ-д үйлдвэрлэсэн түргэвчилсэн тест худалдан авч Эрдэнэбулган сумын төвийн 362 өрхөд  “Нэг өрх- Нэг шинжилгээ”-г хийсэн байна.   Тус ажилд 34 төрийн албан хаагч оролцсон байна. Энэ үеэр  1 өрхийн 2 иргэнээс коронавирусийн  сэжигтэй тохиолдол илэрснийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид   явуулахад эерэг гарч нийт батлагдсан тохиолдол 8 болжээ.  Эрдэнэбулган суманд  шинээр батлагдсан голомтын ойрын болон дам хавьтлуудыг олж тогтоон гэрийн тусгаарлалтад оруулсан бөгөөд  ирэх даваа гарагт  PCR шинжилгээ авч аймагт хүргүүлэх юм байна.

Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10