ЭМЯ-наас ковид 19-ийн нөхцөл байдлын өнөөдрийн /2021.06.12/ мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1792 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 73,896 болов. Мэдээллийн үеэр
Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг:" Улсын хэмжээнд нийт ковидын халдвартай жирэмсэн эмэгтэйчүүд 2021 оны 6 сарын 10-ны байдлаар 1152 жирэмсэн эмэгтэй байна. Гэрээр эмчлүүлэгдэж буй 114 жирэмсэн эмэгтэй байгаа бол эмнэлэгт 250 жирэмсэн эмэгтэй эмчлэгдэж байна. Биеийн байдлын хувьд эдгээр эмэгтэйчүүдийн 12 нь нэн хүнд хэлбэрээр өвчилжээ.
286 эх төрсөн ба 196 төрөх замаар төрсөн бол 90 эх кесарев мэс заслаар төржээ. Мөн Ковид 19-ийн хүндрэлээр 2 эх эндсэн харамсалтай тохиолдол байна. Эдгээр 2 эх нь 2-лаа 30 орчим жирэмсний 7 хоногтой дутуу төрсөн, 2 талын уушгины хатгалгааны хүндрэлээр эндсэн" гэлээ.

АДМИН








Нийгэм







