Dark Light
Нийгэм | 2021-06-12

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э. Даваажамц 1500 км-ын холын зайг ганцаараа туулахаар замдаа гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э. Даваажамц Ховд аймгаас Улаанбаатар хот руу 1500 км-ын холын зайг ганцаараа туулахаар 6/2-нд замдаа гарсан байна. Тэрээр 6/12 буюу өнөө өглөө Говь-Алтай аймаг руу орж ирсэн бөгөөд  6:30с-7:20н хооронд Залуучуудын холбооны төлөөлөл Есөнбулаг сум дахь "Altai's leadership" холбооны гишүүд Онцгой болон Цагдаагийн хамт олонтой хамтран төв талбай дээр хүлээн авч хүндэтгэл үзүүлэн амжилт хүссэн байна.

Монгол цэргийн сахилга бат, тэсвэр хатуужил, бие бялдрын бэлтгэл гэх мэт  ур чадваруудыг харуулан үлгэрлэн дуурайлж ийнхүү холын зайн гүйлт хийж буй танд холбооны нийт залуус мөн Алтай нутгийнхаа ард иргэдийн өмнөөс чин сэтгэлийн амжилт хүсэж, аян зам нь өлзийтэй байж санасан зорьсондоо хүрэхийн ерөөл дэвшүүлье.

 

Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн Залуучуудын Холбоо


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10