Dark Light
Нийгэм | 2021-06-13

“Хараа” голын усны түвшин нэмэгдэж 3 айлын гэр, 17 хүн голын усанд боогджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Номгон багийн “Яндан тохой” гэдэг газар “Хараа” голын усны түвшин нэмэгдэж 3 айлын гэр, 17 хүн голын усанд боогдсон тухай дуудлагыг зургадугаар сарын 12-ны өдрийн 05:47 цагт Аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 30 км замыг туулан 06:30 цагт очиж, “Хараа” голын усанд боогдсон 3 өрхийн 17 хүн /9 том хүн, 8 хүүхэд/, 3 гэрийг аюулгүй аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн. Нийт 4 цаг 43 минут ажиллажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19