Dark Light
Нийгэм | 2021-06-14

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ жолоо барьж зам тээврийн ноцтой осол гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Яргайт”-ын зуслангийн автозамд автомашин мөргөлдөж, төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг зургадугаар сарын 13-ны өдрийн 15:36 цагт Нийслэлийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 18.5 км замыг туулан 15:55 цагт очиход Баянзүрх дүүргийн харьяат иргэн Б /57 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/ “Тоёота Фиелтэр” загварын суудлын автомашин жолоодож явахдаа Баянгол дүүргийн харьяат иргэн Н/39 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Приус-30” загварын суудлын автомашиныг мөргөсний улмаас иргэн Б-ийн автомашин замын хажуу руу онхолдож, баруун хөл, цээжин хэсгээрээ дарагдсан байсныг гаргаж, ЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19