Dark Light
Нийгэм | 2021-06-14

Замын хашлага мөргөсний улмаас 2 том хүн, 4 хүүхэд гэмтжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Асем Вилла” хотхоноос Баянзүрхийн товчоо чиглэлийн автозамд автомашин замын хашлага мөргөж дотор нь хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг зургадугаар сарын 13-ны өдрийн 21:57 цагт Нийслэлийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 16.5 км замыг туулан 22:18 цагт очиход Баянзүрх дүүргийн иргэн Б-ийн жолоодож явсан “Хонда Инсигт” загварын суудлын автомашин замын хашлага мөргөж, автомашины бүхээгт хавчуулагдсан иргэн Т/32 настай, эмэгтэй/-ийг гаргаж, ЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн. Иргэн Б/33 настай, эрэгтэй/, У/10 настай, эмэгтэй/, Б/9 настай, эрэгтэй/, У/8 настай, эрэгтэй/, О/1 настай, эрэгтэй/ нарт ЯТТТ-ийн эмч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, ГССҮТ-д хүргэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00