Dark Light
Нийгэм | 2021-06-14

Ууланд төөрсөн тусгай хэрэгцээт, 27 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын эцсийн буудал “Тайван” ууланд эмэгтэй хүн зургадугаар сарын 13-ны өдрийн 13:00 цагийн орчим төөрсөн тухай дуудлагыг зургадугаа сарын 13-ны өдрийн 15:05 цагт Дүүргийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид ар гэрийн 5 иргэний хамт Хан-Уул дүүргийн харьяат иргэн Д/27 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 21:30 цагт /“Тайван” уулнаас зүүн хойд зүгт 10 км-т/ Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Сэлбэ”-ийн зуслангаас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19