ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын /2021.06.14/ мэдээллийг хүргэж байна.
ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр: "Сүүлийн 24 цагт 8 хүн ковид 19-ийн халдвараар нас барлаа. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 369 боллоо. Эдгээр хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ковид 19-ийн нэн хүнд хэлбэрээр өвчилж нас барлаа.
Тодруулбал,
62 настай эрэгтэй тавдугаар сарын 22-ны өдөр онош нь батлагдсан
57 настай эрэгтэй тавдугаар сарын 27-ны өдөр онош нь батлагдсан
86 настай эрэгтэй онош батлагдаад 15 орчим хоногийн дараа амиа алдсан
51 настай эрэгтэй тавдугаар сарын 31-ний өдөр онош нь батлагдсан
66 настай эмэгтэй зургадугаар сарын 9-ний өдөр онош нь батлагдсан
42 настай эмэгтэй зургадугаар сарын зургадугаар сарын 7-ны өдөр онош нь батлагдсан
82 настай эрэгтэй зургадугаар сарын 10-ны өдөр онош нь батлагдсан
69 настай эрэгтэй зургадугаар сарын 8-ны өдөр онош нь батлагдсан
Эдгээр хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэв.
АДМИН







Нийгэм






