Dark Light
Нийгэм | 2021-06-14

"Хөнгөн байсан тул гэртээ тусгаарлагдаж эм уугаад 6 дахь хоногтоо хүндэрч түргэнээр эмнэлэгт ирлээ"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Ковид 19-ийн халдвар авсан тухайгаа өөрийн цахим хуудастаа нийтэлж сэрэмжлүүлжээ. Тэрбээр "1-р хавьтагч болсноо мэдээд PCR өгч Ковид эерэг гарсан, хөнгөн байсан тул гэртээ тусгаарлаж эм уугаад 6 дахь хоногтоо хүндэрч түргэнээр эмнэлэгт ирлээ. Вероцелл 2 тунтай, эмнэлэгт хүн дүүрэн, өрөөнд нийт 4 хүн хэвтэж, эмчлүүлж байна. Улаан бүсэд байдал хүнд бна. Хөл хөдөлгөөнөө багасгаж хүн бүр болгоомжильё.

Одоо ер нь халуурахгүй хөнгөн хэлбэрээр тусаад, тэгээд хэд хоногоос хүндэрдэг хэлбэр түгээмэл байх шиг байна. Халуурахгүй учраас хүмүүс Ковид биш гэж сэжиглэхгүй явж халдвар тараагаад байна. Би нэгдүгээр хавьтагч боллоо гэдгээ мэдээд шинжилгээ өгч өөрийгөө тусгаарласан" гэсэн байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10