Dark Light
Нийгэм | 2021-06-14

Д.Тогтохсүрэн: Төсвийн тодотголыг наадмаас өмнө хаврын чуулганаар хэлэлцэх нь зөв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ дахь МАН-ын бүлгийн  хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн  дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр "Энэ удаагийн бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцсэн байгаа.

Нэгдүгээрт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонслоо. Ковидийн нөхцөл байдал улс оронд хүнд байна. Нас баралт ихсэж, өдөрт батлагдсан тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгаа. Энэ талаар Ерөнхий сайд мэдээлэл өгсөн.        

Хоёрдугаарт, улсын төсөв, баяр наадам гэх мэт цаг үеийн мэдээлэл авлаа.

Ковидийн үед эдийн засгаа хэрхэн дэмжих талаар хэлэлцсэн бөгөөд Засгийн газар ойрын үед  хуралдан тодорхой шийдвэр гаргах юм. 

Ковид-19-ийн үед эдийн засгаа хэрхэн сэргээх тал дээр дэлгэрэнгүй ярилцсан байгаа. Төсвийн тодотголыг наадмаас өмнө хаврын чуулганаар хэлэлцэх нь зөв гэсэн шийдвэр гаргасан" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10