Dark Light
Нийгэм | 2021-06-14

Дархан-Уул, Сүхбаатар аймагт илэрсэн сум, галт хэрэглэлийг аюулгүй болголоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг энэ сарын 6-ны өдөр Дархан-Уул аймгаас ирүүлсэн дуудлагын дагуу ажиллаж, 13 нэр төрлийн 58 ширхэг сум, галт хэрэглэлийг илрүүлэн аюулгүй болгов. Залгуулан Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн мөн тус бүлэг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн нутгаас байлдааны зориулалттай тэсэрч дэлбэрэх 5 нэр төрлийн 57 сум, галт хэрэглэлийг илрүүлж, устгасан байна.

Цаашид байлдааны зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйл болон байрлалын талаарх мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагад мэдэгдэж, өөрийн болон иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангах талаар хүн бүхэн анхаарч сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10