Dark Light
Нийгэм | 2021-06-15

Тогтмол нислэг үйлдэх, иргэдийн солилцоог дэмжих чиглэлд БНСУ-тай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа илэрхийлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзав.

Талууд хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, цар тахлын нөхцөл байдал намжмагц дээд, өндөр түвшний айлчлал, улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, “КОВИД-19”-ийн дараах худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцлоо.

Мөн Монгол Улс хилээ шат дараатай нээж буйтай холбогдуулан тогтмол нислэг үйлдэх, иргэдийн солилцоог дэмжих чиглэлд БНСУ-тай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахын төлөө байгааг монголын тал нотлосон юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10