Dark Light
Нийгэм | 2021-06-15

Орхон аймагт “Нэг төрийн албан хаагч- Нэг өрх” аян хэрэгжиж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орхон аймгийн эрүүл мэндийн газраас “Нэг төрийн албан хаагч- Нэг өрх” аяныг 06 дугаар сарын 07-ны өдрөөс хэрэгжүүлжээ. Аяны хүрээнд “КОВИД-19”-н ойрын хавьтлын гэрийн хяналтанд байгаа иргэдэд төрийн албан хаагч нар утасаар холбогдож нөхцөл байдлыг тандаж, анхаарал халамж тавих байдлаар байнгын холбоотой ажиллаж байна. Орхон аймагт 5800 гаруй төрийн албан хаагч байдгаас өнөөдрийн байдлаар 289 төрийн алба хаагч 289 ойрын хавтлын гэрийн хяналтанд байгаа иргэдэд хараа хяналт тавьж ажиллаж байгаа талаар  тус аймгийн ОБГ-ын дарга Г.Ганбаатар хэллээ.  

Тэрээр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаагаар ахлуулсан ажлын хэсэгтэй хийсэн уулзалтын үеэрээ өөрийн хуваарьт оногдсон хяналтын хүнрүүгээ утасдаж биеийн байдлыг нь асууж, ямар тусламж хэрэгтэй байгаа талаар тодруулан ярьсан юм. Өдөрт гурваас доошгүй удаа ярьж биеийн байдлыг нь асууж лавладаг талаараа тэрээр мөн хэллээ. Аян “КОВИД-19” халдвар бууртал үргэлжлэх гэнэ. 

ХӨСҮТ-ийн Хэвлэл мэдээлэл


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00