Dark Light
Нийгэм | 2021-06-15

Халдвар хамгааллын дэглэм зөрчсөн газруудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Онцгой Комисс, Монгол Улсын Шадар сайдаас өгсөн үүргийн дагуу худалдаа, үйлчилгээний газруудын халдвар хамгаалллын дэглэмийг сайжруулах, тавих хяналтыг эрчимжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, дүүргүүдийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга нартай 2021.06.14-ний өдөр хуралдлаа. 

Хурлаар худалдаа, үйлчилгээний газруудад “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтэд байнгын хяналт тавих асуудлыг хэлэлцэж Улаанбаатар хотын ЗАА,  дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн 40 мэргэжилтэн,  цагдаагийн алба хаагч-828, хэсгийн байцаагч-330, мэргэжлийн хяналтын улсын байцаагч-402, хороодын хэсгийн ахлагч 1700, нийт 3300 хүний бүрэлдэхүүнтэйгээр 3 ээлжээр /09:00-14:00; 14:00-21:00; 21:00-01:00/ 24 цагийн хяналт шалгалт хийх хуваарийг баталлаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021.05.31-ний өдөр баталсан удирдамжийн хүрээнд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй худалдаа, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэм, тогтоосон цагийн хязгаарын мөрдөлтөд хяналт шалгалт хийхийн зэрэгцээ бүх төрлийн баар, тоглоомын газар, алжаал тайлах төв, дэн буудал, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, спорт заал зэрэг үйл ажиллагааг нь хязгаарласан газрууд ажиллаж буй эсэхэд хяналт тавьж  халдвар хамгааллын дэглэмийг ноцтой зөрчсөн газруудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авах юм.

Эх сурвалж: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10