Dark Light
Нийгэм | 2021-06-15

Архангай аймагт зарим үйл ажиллагааг хориглолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн хэмжээнд коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан 

-Олон хүн төвлөрсөн арга хэмжээ болох хурал, цуглаан, уулзалт,

-Аливаа баяр ёслол тэмдэглэх, 

-Хурдан морь уралдуулах, 

-Одонгийн найр болон овооны наадам, 

-Хурим, хүүхдийн үс, баяр наадам хийх, 

-Цахир суман дахь Гэсэр багшийн шүтээнд мөргөх, 

-Сургалт зохион байгуулах 

-Соёл, урлагийн уралдаан тэмцээн, 

-Баар, ресторан, караоке, 

-Хүүхдийн тоглоомын газар, 

-Рашаан сувилал, жуулчны баазын үйл ажиллагаа, 

-Аялал, зугаалга хийх, 

-Нэг дор 5-аас дээш хүн төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахыг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагаас 06 дугаар сарын 30-ны өдрийн 20:00 цаг хүртэлх хугацаанд аймаг, сумдын хэмжээнд хориглов.

-Вакцины бүрэн тунд хамрагдаж 14 хоносон иргэд 

-Хүндэтгэн үзэх шалтгаанаар эрүүл мэнд, буяны ажил, хүнс, ачаа тээвэрлэх иргэдээс PCR-ын шинжилгээний сөрөг хариуг үндэслэн зорчих хөдөлгөөн хийхийг зөвшөөрөв. 

-Дээр дурдсанаас бусад шалтгаанаар аймаг, сум, хот хооронд зорчих хөдөлгөөн, Улаанбаатар хот, бусад орон нутгаас ирэх, явах нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаав.

Эх сурвалж: Архангай аймгийн засаг даргын тамгын газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19