Dark Light
Нийгэм | 2021-06-15

АОК: Маргааш өглөөнөөс эхлэн хатуу хол хориог цуцлах чиглэл өгөв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2021.06.15/ Өвөрхангай аймгийн Онцгой комисс цахимаар хуралдаж аймгийн төвд тогтоосон хатуу хөл хориог маргааш өглөөний 06.00 цагаас эхлэн цуцалж, хэвийн горимд шилжүүлэх үүрэг чиглэлийг Арвайхээр сумын Онцгой комисст өгөв.  

Ахуйн хүрээнд болон, ресторан, хоолны газруудад халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж өвчлөл үүсэх, эрчтэй тархах нөхцөлийг нэмэгдүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагын тандалт судалгаагааг үндэслэж, ресторан, хоолны газруудыг тодорхой хугацаанд/хугацааг Арвайхээр сумын Онцгой комиссын шийдвэрт тусгана/ хүргэлтээр үйлчилгээ үзүүлэхийг үүрэг болгов.

Бусад үйлдвэрлэл, үйлчилгээ, зах худалдааны төв, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийг халдвар хамгааллын дэглэмээ баримталж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахыг зөвшөөрлөө. 

Улаанбаатар хотоос ирсэн иргэд 7 хоног гэрийн ажиглалтад байх, ахуйн хүрээнд олноороо цугларч баяр ёслол тэмдэглэхгүй,     байж, хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ Онцгой баримталж, анхаарал болгоомжооалдахгүй байхын аймгийн Онцгой комиссоос уриаллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10