Dark Light
Нийгэм | 2021-06-15

ШӨХТГ-ын даргаар Цахим эмч ажиллав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цахим орчинд иргэдэд хэрэгцээтэй зөвлөгөө мэдээллийг хүргэдэг Цахим эмч буюу эмч Б.Баярбямба ШӨХТГ-ын даргаар 1 өдөр ажилласан тухайгаа өөрийн хуудастаа мэдээлжээ. Тэрээр: " Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -ын даргын үүргийн нэг өдөр түр орлон гүйцэтгэж ажиллалаа. 

Хүүхдийн таргалалт, эрүүл мэндэд эрсдэл учруулаад буй сахар агууламж ихтэй ундаа, хүнсний асуудлыг хөндлөө.

Тус өдөр хийсэн ажлаас дурдвал: Номин супермаркетын удирдах ажилтнуудтай уулзаж кассын дэргэдэх лангууны тодорхой нэг хэсгийг "органик" бүтээгдэхүүний хэсэг болгох талаар санал солилцлоо. Тун удахгүй кассын дэргэдэх лангуу дээр сахар агуулсан бүтээгдэхүүн байршихаас гадна органик бүтээгдэхүүн байршина гэдэгт найдаж байна" гэжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10