Dark Light
Нийгэм | 2021-06-15

"Халдварын тохиолдол ихсэж буй нь СОНГУУЛЬ, ШАГНАЛ УРАМШУУЛАЛ, ХОТ ХООРОНДЫН ХӨДӨЛГӨӨН-тэй холбоотой"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан боллоо. 

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийн болон иргэдийн амьжиргаа, өрхийн орлогыг дэмжсэн, хүүхдийн халамжууд гээд олон асуудал цааш үргэлжилнэ. Үүнийг зогсоох, цаашид өгөхгүй байх талаар Засгийн газар болон аль ч түвшинд албан ёсоор яригдаагүй.

Эдийн засгийн асуудал хүндрэлтэй байгаа ч Засгийн газар энэ цаг үед орлого ашиг нь буурсан ААН, амьжиргаа дордсон иргэдийн амьдрал ахуй руу чиглэсэн бодлогуудаа үргэлжлүүлнэ. 10 их наядын эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалах хөтөлбөр хэрэгжиж байгаа.

Вакцины бүрэн тунд иргэдээ хамруулаад, дархлаа тогтоцын төсөөлөл судалгаагаар мэргэжлийн байгууллагууд болон эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаачдын бидэнд гаргаж өгсөн тооцооллоор зургаадугаар сарын 15-наас вакцины нөлөөллөөр халдварын тоо эрс буурч эхэлнэ гэж байсан юм. Харамсалтай нь халдвар буурсангүй.

Үүнд нөлөөлсөн зүйл нь сонгууль, хот хоорондын хөдөлгөөн, шагнал урамшуулал, халдвар хамгааллын дэглэм алдагдсан зэрэг байна. Түүнчлэн мутацитай холбоотой асуудал байхыг үгүйсгэхгүй гэсэн дүгнэлт гарч ирж байгаа" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10