-Сүүлийн өдрүүдэд Ковид-19-ийн нөхцөл байдал хүндэрч, эмнэлэг хэдийн ачааллаа дийлэхээ больсон. Ихэнх иргэдийн хувьд гэрээр тусгаарлагдан эмчлэгдэж буй. Харин халдвар авсан үед уух витамин, эмний үнэ хурдацтай өсөж байгаа. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Вирусийн эсрэг эмүүдийг харилцан адилгүй үнээр компаниуд оруулж ирж байгаа. 2021.06.14-ний өдөр хүний эмийн зөвлөл хуралдсан.
Сүүлийн үед вирусийн эсрэг эмийн үнийг хөөрөгдүүлэх хандлага гарч байгаа тул нэг удаагийн импортын лиценз оруулж ирэхдээ мэдүүлсэн мэдүүлгийг нь яамны болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын цахим хуудсаар ямар үнэтэйгээр санал болго гэж зөвшөөрөл авсан гэдгийг олон нийтэд ил тод зарлахаар болсон.
Ингэснээр иргэд тухайн вирусийн эмийг ямар үнээр бүртгэгдсэн бэ гэдгийг мэдэж авах боломжтой" хэмээн хариулав.
АДМИН








Нийгэм






