НМХГ, УОК-ын шуурхай штаб, ЦЕГ, НЦУГ, дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтсүүдийн албан хаагч нар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдааны 241, ресторан, зоогийн газар 139, зочид буудал, дэн буудал 19 баар 36, тоглоомын газар 2, бусад 51 нийт 488 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд 2021 оны 5 дугаар сарын 29-нөөс энэ сарын 16-ны өдрүүдэд шөнийн шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна. Шалгалтын явцад 134 зөрчлийг илрүүлж, 91 буюу 67,9 хувийг арилгуулжээ.
Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, цаг хэтрүүлэн ажилласан, хязгаарласан үйл ажиллагааг явуулсан 7 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, 5 аж ахуйн нэгжид 3000.0 мянган торгууль ногдуулан, худалдаа, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.
Шалгалтаар илэрч буй зөрчлүүд: Шөнийн шалгалтаар худалдаа, үйлчилгээний газруудад үйлчлүүлэгчийн 2 тунд хамрагдсан байдлыг шалгаж үйлчилдэггүй, ажиллагсад болон үйлчлүүлэгч нарын биеийн халууныг хэмждэггүй, гар халдваргүйжүүлэгч, халдвараас сэргийлэх зөвлөмж зааврыг шаардлагатай цэг, хэсгүүдэд байршуулаагүй, ажиллагсдад алдвар хамгааллын хэрэгсэл амны хаалт, бээлий/ -ийг хэрэглэж хэвшүүлээгүй, хоолны газрын үйлчилгээний танхимын ширээ хоорондын зайг 2 метрээс доошгүй, ширээнд суудал алгасч суухаар оцон ширээ сандлыг байршуулаагүй, бөөгнөрөл үүсгэсэн, дархлаажуулалтын 2 тунд хамрагдаагүй ажилтан ажиллуулсан, механик агааржуулалтын хэвийн ажиллагааг хангаагүй зөрчил , дутагдлууд нийтлэг байна.
2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс зургадугаар сарын 15-ны өдөр хүртэл хийсэн хяналт шалгалтын мэдээлэл төгрөгийн хүнсний аюулгүй Хяналт шалгалт , зөвлөн туслах үйлчилгээг / давхардсан тоогоор / 70428 газарт хийлээ.
Үүнд : - Хүнсний худалдаа / давхардсан тоогоор / -50526 -Хоол , үйлдвэрлэл үйлчилгээ , кофе шоп / д авхардсан тоогоор / -8952 -Хүнсний үйлдвэр- / давхардсан тоогоорl - 955 , -Хүнсний бус бараа бүтээгдэхүүний худалдааны төв - 1 189 , -Эмийн сан -1800 . -Бусад Тахуйн үйлчилгээ / -5363 , - Чийрэгжүүлэлтийн төв буюу фитнес , иогийн газар / давхардсан тоогоор / -331 , -Сургалтынтөв тоогоор / 806 -Саун - 41 , -Амралтын газар -34 хамрагдсан байна . Халдвар хамгааллын дэглэм байдлыг хангуулах талаарх мэдэгдэл , зөвлөмж болон УОК - ийн Коронавируст тусгай нөхцөл шаардлагыг худалдаа , үйлчилгээ зохион байгуулах 18 , 41 дүгээр түр журам , иргэдэд хүргүүлсэн.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, зөвлөмж , мэдэгдэл, албан шаардлагыг үе шаттайгаар хүргүүлэн , мэдэгдэл , шаардлагыг биелүүлээгүй, журмыг зөрчсөн газруудад Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1, 11.2 1.2 дахь заалтыг үндэслэн шийтгэлийн арга хэмжээ авч ажиллалаа . Шалгалтаар халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй , хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй нийт 7503 зөрчлийг илрүүлж , 4323 буюу 57,6 хувийг арилгуулж, 98 аж ахуйн нэгж , байгууллага , иргэнд улсын ахлах байцаагчийн зөвлөмж хүргүүлэн, илэрсэн зөрчлийг арилгуулах 437 заалт бүхий улсын ахлах байцаагчийн 91 албан шаардлага хүргүүллээ.
АДМИН








Нийгэм






