Эрүүл мэндийн яамнаас ковид-19-ийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 2395 тохиолдол бүртгэгдсэн байна. Шинээр халдвар авсан хүмүүсийг насны бүлгээр нь ангилж үзвэл, 0-17 насны 561 хүүхэд нэмж халдвар авсан бол үлдсэн 1,834 нь насанд хүрсэн иргэд байгаа юм.
Тиймээс гадуур явахдаа хүүхдээ дагуулж явахгүй байх, витамин уулгах, эрдэс бодистой хоол идүүлэх хэрэгтэй гэдгийг ЭМЯ-ийн хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр онцоллоо.
АДМИН








Нийгэм






