Dark Light
Нийгэм | 2021-06-16

Яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын амбулатори ажиллаж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Коронавирусын  үед зөвлөгөө мэдээлэл өгөх  нэгдсэн лавлах 119 төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх Улсын онцгой комиссын  шийдвэрийн дагуу  ЭМЯ-ны дэргэд Эмнэлзүйн зөвлөгөө өгөх хоёрдугаар шугам ажиллаж эхэллээ. 

119 лавлах төвийн  1 дүгээр шугам нь  Улсын онцгой комиссын дэргэд байрлаж байгаа бөгөөд хөдөө орон нутаг зорчих, гадаадаас ирсэн иргэдийн тусгаарлалтын журам гэх мэт eрөнхий  мэдээллийг өгч буй.

Харин  эмнэлзүйн зөвлөгөө  өгөх хоёрдугаар шугамаар эрүүл мэндийн 12 байгууллагын  эмч ажилчид  2 ээлжээр ажиллаж, шаардлагатай тусламж  эмчилгээний зөвлөгөөг  өгч байна. 

May be an image of one or more people, people standing, people sitting and indoor

 Мөн хүнд, хүндэвтэр шинж тэмдэг илэрсэн иргэдийг яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын амбулаторитой холбох юм.

Энэ хүрээнд өнөөдрөөс эхэлж  40 явуулын амбулаторийн автобус төвийн зургаан дүүрэгт хуваарилагдлаа. Явуулын амбулатори нь халдварын шинж тэмдэг илэрсэн  болон гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг хүргэх юм.

Явуулын амбулаториос гадна ПСР шинжилгээ авах  том оврын автобусуудыг нэмэлтээр гаргаж,  Буянт-Ухаа спорт цогцолбор, Таван шар, Офицеруудын ордон “Тэнгэр плаза” зэрэг газруудад байршууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10