Dark Light
Нийгэм | 2021-06-16

АТҮТ: 21 чиглэлд тээвэрлэлтийн үйлчилгээ хэвийн явагдаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймаг болон сумдууд руу АОК-ийн 2021.06.14-ний өдрийн хурлаар 2021.06.16-ний өдрийн 09:00 цагаас 2021.06.30-ний өдрийн 20:00 цаг хүртэлх хугацаанд орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд 58 чиглэл батлагдан явж байгаагаас өнөөдрийн байдлаар түр зогссон 37 чиглэл буюу нийт чиглэлийн 63.7 хувь нь хөдөлгөөний хязгаарлалт хийгээд байна. Өнөөдрийн байдлаар 21 чиглэлд тээвэрлэлтийн үйлчилгээ хэвийн явагдаж байна.

Тээвэрлэлт хэвийн явагдаж байгаа чиглэл рүү коронавируст халдварын вакцинжуулалтын бүрэн тун авснаас 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримттай байх шаардлагатай.

Хэрэв та автобусны тасалбар захиалах бол eticket.transdep.mn сайт руу хандан захиалах боломжтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10