Dark Light
Нийгэм | 2021-06-16

Аж үйлдвэрийн IV хувьсгал “Tech ignite talk” арга хэмжээнд оролцохыг урьж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аж үйлдвэрийн IV хувьсгал “Tech ignite talk” буюу “Технологийн яриа” гэх 20 зургийг тус бүр 15 секундээр танилцуулах бүтээлч илтгэл бүхий арга хэмжээг зургадугаар сарын 18-нд зохион байгуулах гэж байна. Энэ нь төрөөс инновацын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд аж үйлдвэрийн IV хувьсгалын талаар орчин үеийн чиг хандлагыг сурталчлан таниулах, технологи хөгжүүлж буй залуу мэргэжилтнүүдэд туршлага олгох, дижитал эрин дэх хөгжлийн чиг хандлагыг түүчээлэх зорилготой.

Аж үйлдвэржилтээс мэдээллийн нийгэм рүү нүүдэллэсэн их шилжилтийн үед техник, технологи нь XXI зууны хамгийн чухал, нөлөөтэй салбар болж байгаа. Иймээс технологийн гол чиг хандлагуудыг үйл ажиллагаандаа ухаалгаар ашиглаж буй салбарын эрдэмтэд, инженерүүд, хувийн хэвшлийнхэн манай улсад техник, технологи хэрхэн хөгжиж, хааш чиглэж байгаа тухай танилцуулах болно.

Арга хэмжээний шууд дамжуулалтыг “Hub innovation center” фэйсбүүк хуудсаар хүлээн авч үзнэ үү. Мөн арга хэмжээнд оролцож, илтгэгчдээс өөрийн сонирхсон асуултаа асуух боломжтой бөгөөд https://bit.ly/3iDYSlC холбоосоор бүртгүүлнэ үү.

 

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10