Dark Light
Нийгэм | 2021-06-16

Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Засгийн газрын 118 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунган ажиллаж байна. 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан байдаг. Үе шаттай нээсээр 89 төрлийн үйл ажиллагаанаас 80-ыг нь нээсэн байна.

Одоогийн байдлаар жагсаал цуглаан, хурим найр, дэн буудал, бүх төрлийн нийтийн бүжиг баар, соёл урлаг, үзвэр спорт, саун, шашин мөргөлийн газрууд хаалттай байгаа.

Ресторан, кафе, сүлжээ хоолны газрыг танхимын 50 хувийн дүүргэлттэй нээхээр болсон байсан. Халдварын нөхцөл хүнд байдалд байна, эдгээр газрууд үйлчлүүлэхдээ амны хаалтаа авч үйлчлүүлдэг. Эрсдэлтэй орчин гэсэн үг.

Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар ресторан кафе, цайны газар, сүлжээ хоолны газруудыг долоо хоногийн хугацаанд заалаар үйлчлэх үйл ажиллагааг нь хязгаарлахаар болсон байгаа" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10