Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Ресторан, кафе, сүлжээ хоолны газрыг танхимын 50 хувийн дүүргэлттэй нээхээр болсон байсан. Халдварын нөхцөл хүнд байдалд байна, эдгээр газрууд үйлчлүүлэхдээ амны хаалтаа авч үйлчлүүлдэг. Эрсдэлтэй орчин гэсэн үг.
Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар ресторан кафе, цайны газар, сүлжээ хоолны газруудыг долоо хоногийн хугацаанд заалаар үйлчлэх үйл ажиллагааг нь хязгаарлахаар болсон байгаа.
Хэдийгээр өнөөдөр манайд вакцинжуулалт өндөр хувьтай байгаа ч 0-17 насны хүүхдүүд халдварт өртөх нь ихэссэн. Өөрөөр хэлбэл хүн амын 1/3 нь вакцинжуулалтанд хамрагдаагүй гэсэн үг. Эдгээр хүмүүс халдвар аваад хүнд хэлбэрээр өвчилж байна. Худалдаа үйлчилгээний байгууллагуудаар вакцин хийлгээгүй хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүдийг явахгүй байхыг хүсэж байна"
АДМИН








Нийгэм






