Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр "Вирусийн генийн дарааллыг тодорхойлж байна. Тархалт хэдий өндөр байна, тэр чинээгээрээ мутацид орж байдаг. Ямар ч мутацид орсон вирус байхад халдвар хамгааллын дэглэм хэвээрээ байдаг.
Вакцинтай золгоод дэлхий нийт 6 сар л болж байна. Тиймээс насан туршид дархлаа тогтох эсэхийг судалж чадсан хүн одоогоор байхгүй байна. Мөн вакцин хийлгээд дархлаа тогтохгүй байгаа иргэдэд ямар арга хэмжээ авахыг судалж, ажиллаж байна.
Мөн сүүлийн өдрүүдэд гэрээр тусгаарлагдаж, эмчлэгдэж байгаа иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх үүднээс явуулын байгууд хүчээ дайчлан ажиллаж байна" гэлээ.
АДМИН








Нийгэм






