Dark Light
Нийгэм | 2021-06-17

Самар түүхээр яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Байшинт уулын “Хотгойн рашаан” гэдэг газар 17 хүн самар түүж байснаас 6 хүн нь зургадугаар сарын 08-ны өдөр явганаар хүнсэнд яваад буцах замд 2 хүн нь ядарч эцээд замд үлдсэн бөгөөд үлдсэн 1 хүн нь нас барсан, 1 хүн нь сураггүй болсон тухай дуудлагыг зургадугаар сарын 15-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ч /50 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 06.15-ны өдрийн 13:20 цагт Ерөө сумын “Байшинт” уулын чиглэлд хөдөлгөөн үйлдсэн. Энэ сарын 16-ны өдрийн 16:00 цагийн орчим иргэн Ч нь отогоосоо 4 км-ын зайтай байрладаг өөр отогт эсэн мэнд очсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоож, бүлгийг буцаах шийдвэрийг өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10