Голын усанд суусан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, “Улиастайн гүүр” гэдэг газар 3 зорчигчтой суудлын автомашин “Улиастай” голын усанд суусан тухай дуудлагыг зургадугаар сарын 16-ны өдрийн 16:19 цагт Нийслэлийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан 16:34 цагт очиход иргэн Э-ын жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин “Улиастай” голын усанд сууж, автомашин дотор иргэн Э /35 настай, эрэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, Х /10 настай, эрэгтэй/ нар гарч чадахгүй байсныг эсэн мэнд гаргаж, автомашиныг нь татан гаргажээ.
АДМИН








Нийгэм






