Ковакс хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 92 оронд вакцин түгээгдэж буй. Тус хөтөлбөрийн хүрээнд АНУ нь бусад оронтой харьцуулахад харьцангуй их буюу дөрвөн тэрбум долларыг хандивласан бөгөөд вакцинууд ямар нэг улс төрийн нөлөө, үнэ төлбөргүйгээр улс орнуудад тэгш хуваарилагдаж байна. Үүнээс Монгол улсад өнгөрөгч оны долдугаар сараас эхлэн Астра Зенека, Файзер вакцины 238.660 вакциныг оруулж иржээ. Одоо он дуустал дахин нэг сая орчим тун вакциныг татан авахаар бэлтгэл ажлаа хийж байна. Өнгөрөгч гуравдугаар сарын сүүлээс эхлэн Хавдартай иргэдэд Файзер вакциныг тарьж эхэлсэн бөгөөд тус вакциныг тусгай заалттай, архаг суурь өвчтэй, хөхүүл болон жирэмсэн ээжүүдэд хийж байна.
Эх сурвалж: А24 мэдээний агентлаг
АДМИН








Нийгэм






