Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дараах мэдээллийг цахим хуудаснаа нийтэлжээ.
Тэрбээр "ХНХЯ, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан ажлын хэсэг маань өнөөдөр ажлын тайлангаа танилцууллаа. Ажлын хэсэг 2020 оны 12-р сард байгуулагдсан. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд хоёр систем хөгжүүлж, нэвтрүүлэлтийн бэлтгэл ажлыг хангаж байна.
Нийгмийн ажилтны системийг 7-р сарын нэгнээс баг, хорооны нийгмийн ажилтнууд ашиглаж эхлэх юм. Нийгмийн ажилтнуудынхаа цаасаар хийдэг ажлыг цахим болгож хөнгөвчилж, зарим тоног төхөөрөмжөөр хангана.
Нийгмийн ажилтны системийг хорооны нийгмийн ажилтан ашиглах бөгөөд хамтарсан багийн үйл ажиллагаа, амьжиргаа дэмжих зөвлөлийн үйл ажиллагааг цахимжуулж буйгаар онцлог давуу талтай.
Зайнаас зөвлөн туслах төв маань тун удахгүй иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэлнэ.
Зайнаас зөвлөн туслах төв нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд иргэдээс ирэх дуудлага, мессеж, чаат, видео дуудлагад нэг цэгээс хариулт өгөх юм. Хамгийн гол нь ХБИ дохионы хэлмэрчтэй шууд холбогдож хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой болно" гэсэн байна.
АДМИН








Нийгэм






