Dark Light
Нийгэм | 2021-06-17

Ж.Байгалмаа: "Арбидол" эмийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх ШААРДЛАГАГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Манай улсад цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч, сүүлийн 5 хоногийн хугацаанд өдөрт батлагдсан тохиолдлын тоо 2000-аас буурсангүй. Ковид-19-ийн халдвар авсан хүмүүст уухыг зөвлөж буй Арбидол буюу вирусний эсрэг эмийн үнэ өсч үүнд холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллаж байна. Мөн халдвар аваагүй ч урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд ихээр хэрэглэж байгаа билээ. Эмийн сан ч жоргүй олгож байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор уух нь зөв эсэхийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал Ж.Байгалмаагаас тодрууллаа.

Тэрбээр "Ихэнх иргэд эмийг замбараагүй хэрэглэх нь олонтаа. Сүүлийн үед арбидол буюу вирусний эсрэг эмийг иргэд урьдчилан сэргийлэх зорилгоор витамин шиг ууж байна. Эмийн дасал гэж байдаг. Вирусгүй биед их хэмжээний вирусний эсрэг эмийг уухаар, халдвар авсан үед үйлчлэх үйлчилгээ нь багасдаг. Эрүүл мэндийн яамны зүгээс арбидол эмийг халдвар аваагүй үедээ уух шаардлагагүй гэж үзэж байгаа. Харин оронд нь витамин уух, эрдэс бодистой хоол хүнс хэрэглэх, халдвар хамгааллын дэглэмээ сайн сахих нь чухал юм" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10