Dark Light
Нийгэм | 2021-06-17

“Хүндэт донор хамт олон” боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Дэлхийн цусны донорын өдөр”-ийг тохиолдуулан цусаа хандивлан эрдэнэт хүмүүний амь насыг авран хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан алба хаагчдыг шагнаж, урамшууллаа. “Хүндэт донор” цолоор ахлах дэслэгч Т.Цэен-Ойдов шагнагдсан бөгөөд түүний гэр бүл “Донор хүндэт гэр бүл” болсон юм.

Мөн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн хамт олон “Хүндэт донор хамт олон” болсон бол ахлах ахлагч Г.Хөхзул, ахлах ахлагч Г.Энхбаяр нар “Хүндэт жуух” бичгээр, ахлах ахлагч Э.Чимиддорж, ахлагч Ц.Очирбат нар “Баярын бичиг”-ээр тус тус шагнагдлаа гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10