Dark Light
Нийгэм | 2021-06-17

МУБИС-ийн “Боловсролын удирдлага”-ын магистрын онлайн хөтөлбөр хэрэгжинэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МУБИС “Боловсролын удирдлага”-ын магистрын онлайн хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг өнөөдөр цахимаар амжилттай зохион байгууллаа. Тус сургууль сургалтын хэлбэрээ дэлхийн чиг хандлагатай уялдуулан, анхны онлайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэлээ бүрэн хангаад байна.

Тус хөтөлбөрт суралцагчдад цаг хугацаа, орон зайнаас үл хамааран ажлын байрнаасаа суралцан улмаар өөрийгөө хөгжүүлж, боловсролын зэргээ ахиулах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Д.Мандах, Сургалт эрхэлсэн дэд захирал доктор, дэд профессор Х.Тамир, Боловсрол судлалын сургуулийн захирал доктор, дэд профессор Г.Цогзолмаа, Зайны сургалтын албаны дарга доктор дэд профессор Л.Мөнхтуяа, Боловсролын удирдлагын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Д.Наранчимэг нар болон бүрэлдэхүүн сургуулийн төлөөлөл, ЗСА, МТА, ДАА-ны мэргэжилтнүүд оролцлоо.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10