Dark Light
Нийгэм | 2021-06-17

Шинэ нисэх буудалд шилжин ажиллах ажилчдын нийгмийн асуудлыг хэлэлцлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөшигийн хөндий дэх “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг 2021 оны 7 дугаар сарын 4-ний өдөр эхлүүлэх бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар болон Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК-ийн хамтарсан ээлжит 39 дүгээр  уулзалт, хурлыг 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. 

Тус хуралд Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга Б.Алтанцом тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцсон юм. 

Уулзалтаар үрэлтийн коэффициент хэмжигч төхөөрөмжийг шинэ нисэх буудал талд хүлээлгэн өгөх, Иргэний нисэхийн үндэсний төвөөс Нью Улаанбаатар Эйрпорт ХХК руу шилжих ажилчдын нийгмийн асуудал, зорчигчдод аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх болон газрын тусгай үйлчилгээний гэрээний асуудлуудаар санал солилцон эцэслэн шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10