Dark Light
Нийгэм | 2021-06-18

ШӨХТГ: Хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэхэд МҮОНРТ-тэй хамтран ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь сар бүр 1000 гаруй хэрэглэгчээс гомдол, санал авдаг. Зарим тохиолдолд хэрэглэгч өөрөө мэдээллээ нягтлаагүйгээс болж хохирох явдал бий. Иймд хэрэглэгчдэд боловсрол олгох, танин мэдэхүйн, тэдний эрхийг хамгаалах чиглэлээр МОҮНРТ-тэй хамтран контент бэлтгэж, нэвтрүүлэхээр боллоо. 

Уг ажлыг албажуулж хамтран ажиллах санамж бичиг үйлдэж, Агентлагийн дарга Б.Бат-Эрдэнэ, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар нар 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулав. 

МҮОНРТ-ээр хүргэх нэвтрүүлгийн агуулга нь хэрэглэгчдийн боловсролыг дээшлүүлэх, олон нийтэд хэрэглэгчийн зөв хэрэглээ, соёлыг түгээхэд  чиглэсэн байна. Мөн холбогдох төрийн байгууллагуудтай хамтарч, хэрэглэгчдийг үнэн зөв, шуурхай мэдээллээр хангана.  

Б.Бат-Эрдэнэ: - “Ковид-19” цар тахалтай холбогдуулаад манай хоёр байгууллага хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурж байгаадаа баяртай байна. Учир нь манай байгууллага мэдээллээ олон нийтэд хүргэхэд төсөв мөнгөнөөс эхлээд хүндрэл их учирдаг. Иймд улс даяар мэдээллээ хүртээмжтэйгээр хүргэдэг МҮОНРТ-тэй хамтран ажиллах гэж байгаадаа таатай байна. Үнийн хөөрөгдөл болон одоо үүсээд буй цар тахал, үүний дараах эдийн засагтай холбоотой төрийн бусад холбогдох байгууллагуудын оролцоотой хэлэлцүүлэг, мэтгэлцээн хийх, ард түмний өмнө тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн сэдвээр бодитой ажил хийж, нээлттэй мэдээлэл өгөх юм” гэв.  

Нэвтрүүлэг 2021 оны 6 дугаар сарын 28-наас эхлэн МҮОНРТ-ээр хүргэхээр төлөвлөж байна. 

 

Эх сурвалж: ШӨХТГ

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10