2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 268 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 198 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 2, хүн гэмтэж, Нийслэлийн Багануур дүүрэгт 1 хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-1
- Гэрлийн шон мөргөх хэлбэрээр зорчигч-1
Хүний амь хохирсон осол, хэрэг:
2021 оны 06 дугаар сарын 18-ны 13.30 цагт Багануур дүүргийн орчимд автомашин онхолдож жолоочийн амь хохирсон.
Гудамж замын хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 64, Орон нутагт 27, Улсын хэмжээнд 91 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдийг хараа хяналттай гараас хөтөлж хөдөлгөөнд оролцох, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, Хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.
АДМИН








Нийгэм






