Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Бугант багийн Байшинт уулын “Хотгойн рашаан гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 360 км, сумын төвөөс зүүн урд зүгт 200 км-т/ 17 хүн самар түүж байснаас 6 хүн нь 6 сарын 8-ны өдөр явганаар хүнсэнд яваад буцах замд 2 хүн нь ядарч эцээд замд үлдсэн бөгөөд үлдсэн 1 хүн нь нас барсан, 1 хүн нь сураггүй болсон тухай дуудлагыг 6 сарын 15-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 6 сарын 15-ны өдрийн 13:20 хөдөлгөөн үйлдсэн бөгөөд 6 сарын 16-ны өдрийн 16:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ч /50 настай, эрэгтэй/ нь отгоосоо 4 км-ын зайтай байрладаг өөр отогт эсэн мэнд очсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн. Тус аймаг дахь Цагдаагийн газрын газраас “Хотгойн рашаан” гэдэг газраас 20 орчим км зайтай отог дээр ирэхэд иргэн Ч-г эрэн хайх ажиллагаанд оролцож байсан 2 хүн /1 эрэгтэй, 1 эмэгтэй/ 6 сарын 12-ны өдрөөс хойш отог дээрээ ирээгүй тул дээрх 2 хүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар “Хотгойн рашаан” гэдэг газрын чиглэлд хөдөлгөөн үйлдэж 6 сарын 18-ны өдрийн 21:00 цагт тухайн отог дээр очлоо гэсэн мэдээллийг авсан.
АДМИН








Нийгэм






