АСА станц хөтөлбөрийн өнөөдрийн зочноор Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оролцож ковид туссан төгсөх ангийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтыг хэрхэн, хэзээ өгөх талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн 40,420 хүүхдийн нэгийг нь ч шалгалтаас гадуур үлдээхгүй. Улсын хэмжээнд 48 шалгалт авах төв бэлдсэн. Эдгээр төвүүдэд халдваргүй хүүхдийг оруулах, халдвартай байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдийг тусгай өрөөнд шалгалт авах, эмнэлэгт байгаа хүүхдүүдэд зориулсан хэсэг гэж 3 хуваан шалгалт авна" гэв.
Нийгэм | 2021-06-19
Л.Энх-Амгалан: ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн 40,420 хүүхдийн нэгийг нь ч шалгалтаас гадуур үлдээхгүй
СЭТГҮҮЛЧ |
АДМИН
АДМИН
Сэтгэгдэл бичих








Нийгэм






