Dark Light
Нийгэм | 2021-06-19

Л.Энх-Амгалан: Хичээлийн шинэ жил 9 сарын 1-нд эхэлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсрол шинжлэх ухааны яамны сайд Л.Энх-Амгалан АСА станцын ярилцлагад орж энэ үеэр ковид туссан төгсөх ангийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтыг хэрхэн, хэзээ өгөх талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн 40,420 хүүхдийн нэгийг нь ч шалгалтаас гадуур үлдээхгүй. Улсын хэмжээнд 48 шалгалт авах төв бэлдсэн. Эдгээр төвүүдэд халдваргүй хүүхдийг оруулах, халдвартай байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдийг тусгай өрөөнд шалгалт авах, эмнэлэгт байгаа хүүхдүүдэд зориулсан хэсэг гэж 3 хуваан шалгалт авна.

Коронавирус туссан, тусгаарлалтад байгаа хүүхдүүдээс ЭЕШ авна. Нийт шалгуулагчдаас 4000-6000 нь халдвар авбал ЭЕШ-ыг хойшлуулна" гэлээ. 

Мөн тэрбээр хичээлийн шинэ жил наймдугаар сарын 15-нд эхлэхгүй есдүгээр сарын 1-нд эхлэх талаар мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10