Dark Light
Нийгэм | 2021-06-19

Шигшээ багийн тамирчид Олимпын бэлтгэлдээ гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ сарын 6-13ны өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотод зохиогдсон Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аваргад оролцоод ирсэн Үндэсний шигшээ багийн тамирчид Төв аймгийн Батсүмбэр сум, Баянголын аманд орших "Champions camp" бэлтгэлийн баазад олимпын бэлтгэлдээ гарлаа. Энэ удаагийн олимпын бэлтгэлийг шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГТ, МУГД Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, ОУХМ Б.Батгэрэл, МУГТ М.Бундмаа нарын бүрэлдхүүнтэй шигшээ багийн 40 гаруй тамирчид бэлтгэлд хамрагдаж байна. Олимпын бэлтгэлд  шигшээ багийн дасгалжуулагчид, тамирчдаас гадна эмч, терапист багш, сэтгэлзүйч, хоолны арга зүйч гэсэн бүрэлдхүүнтэйгээс гадна Монгол улсын нэрийн өмнөөс эрэгтэйчүүдийн -81кг жинд барилдаж буй дэлхийн аваргын алт, хүрэл медальт Саейд Моллаей, өөрийн дасгалжуулагч Мансоури Касваей Мохаммад нар энэ сарын сүүлчээр шигшээ багийн бэлтгэлд хамрагдахаар болжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10