Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Бага тэнгэрийн-Ам” гэдэг газар “Туул” голын усын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг зургадугаар сарын 19-ний өдрийн 21:50 цагт нийслэлийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 21:58 цагт очиход нийслэлийн Чингэлтэй дүүргийн харьяат иргэн /Б 22 настай эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ “Туул” голын усанд живж, салаа руу урсан орж эсэн мэнд байхад нь аварч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
АДМИН








Нийгэм






