Dark Light
Нийгэм | 2021-06-20

Дулааны шугамын завсар хөлөө оруулсан байсан 1 настай хүүхдийг аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 27 дугаар байранд бага насны хүүхэд дулааны шугамын завсар хөлөө оруулж гацаасан тухай дуудлагыг зургадугаар сарын 19-ний өдрийн 16:27 цагт хүлээн авсан байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан 16:48 цагт очиход тус тоотод Б /1 нас 11 сартай, эмэгтэй/ хана, дулааны шугам хоёрын завсар хөлөө оруулж гацаасан байсныг тэлэгч багаж ашиглан гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10