Dark Light
Нийгэм | 2021-06-21

Туул голд суусан автомашинаас 4 иргэний амийг аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Цонжин болдог” гэдэг газар 4 зорчигчтой суудлын автомашин “Туул” голын усанд суусан тухай дуудлагыг зургадугаар сарын 20-ны өдрийн 19:46 цагт дүүргийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан 20:24 цагт очиход нийслэлийн Баянгол дүүргийн харьяат А-ын жолоодож явсан “Ландровер” загварын суудлын автомашин “Туул” голын усанд сууж, жолооч А /33 настай, эрэгтэй/, зорчигч М /34 настай, эрэгтэй/, Ю/21 настай, эмэгтэй/, Ж /21 настай, эмэгтэй/ нар автомашиныхаа бүхээг дээр гарсан байсныг аврах завь ашиглан аварч, аюулгүй газарт гаргаж,автомашиныг нь татан гаргах боломжгүй байсан тул орхижээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10