Dark Light
Нийгэм | 2021-06-21

УИХ-ын гишүүн Т.Доржханд эмийн багц хүргүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ковид 19-ийн халдварын тохиолдол өдөрт 2000 давж нөхцөл байдал хүндэрч байгаа энэ цаг үед УИХ-ын гишүүн Т.Доржханд өндөр настан, олон хүүхэдтэй өрх толгойлсон эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орлого багатай өрхүүдэд ковид 19-ийн халдварын үед хэрэглэх эмийн багцыг хүргүүлжээ. Тэрээр энэ тухай өөрийн цахим хуудастаа " Ковидын халдварын тохиолдол өндөр байгаа энэ үед судалгаагаар настангууд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эхүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орлого багатай өрхүүд хамгийн хүнд байдалд байна.

Өөрөө өвдсөн ч бусдад эм болон амин дэмээр тусалж байгаа Ж.Отгонбаяртаа талархаж, эмийн багц боломжоороо цуглуулан өнгөрсөн өдрүүдэд хэрэгтэй нэгэнд нь хүргэлээ. 

Эм болон амин дэмийн хэрэгцээ өндөр байгаа энэ үед  журмын нөхөд болон УИХ гишүүддээ хандаж энэ ноцтой байдалд анхаарч, бусдадаа эмийн багцаар туслахад уриалж, цааш давалгаалахыг хүсье" гэжээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10