Dark Light
Нийгэм | 2021-06-21

КОВИД 19-ийн үеийн Зэрлэг Амьтадыг Хамгаалах Нийгэмлэгийн үйл ажиллагаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал, АНУ-д боловсрол эзэмшсэн мэргэжилтэн, малын эмч Шийлэгдамбын Энхтүвшин Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг болон хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл хүргэлээ. Тэрээр : “Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг нь Монголд хэрэгжүүлж буй төслүүдээ үргэлжлүүлэн явуулсаар байна. Үүнд: Монголын цагаан зээрийн Хөл Амны Өвчин, туурайтан амьтдын судалгаа, Оюу толгойн байгаль орчин, экологийн хяналт, мөн Говь цөлийн туурайтан амьтад, заган ойн судалгаа, бөхөнг малын гаралтай өвчнөөс хамгаалах зэрэг ажлууд багтана” хэмээн хэллээ.  Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг нь 2005 онд Монгол улсад төрийн бус байгууллага болох төлөөлөгчийн газраа байгуулсан бөгөөд мал, зэрлэг амьтдын эрүүл мэндийг хамгаалах болон байгаль орчний  хамгаалал зэрэг танин мэдүүлэх үйл ажиллагаандаа мал эмнэлгийн шинжлэх ухааныг ашиглаж байна.

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10