Dark Light
Нийгэм | 2021-06-21

Ковид 19-ийн халдвар авсан 400 орчим хүүхэд, 500 гаруй жирэмсэн эхчүүд зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгараад байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын нийт хүн амын 34 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байгаагийн дээр улсын хэмжээнд 80 мянга гаруй жирэмсэн эхчүүд байгаа нь вакцинд хамрагдаагүй эрсдэлт бүлэг буюу Ковид-19-ийн халдвараар өвчлөх, хүндрэх гол шалтгаан болж буйг эмч мэргэжилтнүүд сануулж байна. Өнөөдрийн байдлаар 0-18 насны 400 орчим хүүхдүүд, 500 гаруй жирэмсэн эхчүүд Ковид-19-ийн халдвар авч, биеийн байдал нь хүндэрч зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгараад буй. 

Иймд Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссоос эмнэлгийн ор дэлгэх боломжтой байршлуудад бэлтгэл ажлыг хийж эхэлсэн бөгөөд Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд 145 ортой яаралтай тусламжийн төвийн ажлыг түргэн хугацаанд дуусгахаар олон салбарын хүмүүс ажиллаж бна.

Энэхүү Яаралтай тусламжийн төвд зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, ор хүлээж буй иргэдийг хүлээн авч түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд дүүргийн эмнэлгүүдэд ор гарахаар дараагийн шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэн хэвтүүлэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10